Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

"Аялал жуулчлал" хөтөлбөрийн оюутнууд Манжуур хотод танилцах дадлага хийлээ.

ОУУБИС-ийн “Аялал жуулчлал”-ын тэнхимийн багш, оюутнууд 2023 оны 06 дугаар сарын 15-21 хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод “Танилцах дадлага”-аа амжилттай хийж гүйцэтгэв.
 
Манай сургуулийн “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрийн оюутнуудын анхны дадлага нь “Танилцах дадлага” юм.  Энэ удаагийн танилцах дадлага нь анх удаагаа “Outbound” чиглэлээр буюу Улаанбаатар-Дорнод-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хот гэсэн хөтөлбөрийн дагуу 20 оюутан 3 багш оролцон явагдсан бөгөөд оюутнууд аялал жуулчлалын бүс нутаг, ялангуяа хил орчмын аялал жуулчлал, аялал жуулчлалын үзмэр, хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагаа, зочид буудал болон хоол ундааны үйлчилгээний менежмент, стандартын талаарх ойлголттой биечлэн танилцсан нь практик сургалтаар мэргэжлийн ур чадвар, дадал олгох зорилготой “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрийн үр дүн сайжрах чухал алхам боллоо.
 
Дадлагын явцад ӨМӨЗО-ны Их сургуулийн Манжуур хот дахь салбар сургуультай танилцан, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй багш оюутнуудтай нөхөрсөг уулзалт зохион байгууллаа.