2022 оны 09 сарын 23 ны өдөр ОУУБИС-ийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн оюутнууд Хил хамгаалах ерөнхий газарт зочиллоо. Оюутнуудыг ХХЕГ-ын сэтгэл зүйн хангалтын хэлтсийн хамт олон халуун дотноор хүлээн авлаа. Сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга дэд хурандаа Б.Цэдэндорж “Эх оронч байхуйн учир” сэдвээр оюутнуудад лекц уншив. Оюутнууд хилийн түүхийн мүзей үзэж, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ өргөн барьлаа. Оюутнууд Монгол улсын хилийн түүх, түүхэн үйл явдал, өнөө цагийн хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, эх орноо хайрлах сэтгэлээр хөглөгдсөн сайхан арга хэмжээ боллоо. Хилийн тэнгэр цэлмэг байж, хилчдийн хиймор өөдөө байх болтугай.