2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

ОУУБИС-ийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол 2022 оны 9 сарын 1-нд ОУУБИС-ын Соёлын төвд боллоо.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд ОУУБИС-ийн оюутнууд, Удирдах зөвлөлийн дарга док.проф И Сын Тэг тэргүүтэй зочид, шинээр томилогдсон Ерөнхий захирал док.проф Кан Юу Ёль, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал док.проф А.Хандмаа тэргүүтэй профессор багш нар, ажилтан, албан хаагчид оролцлоо.

Солонгос хэлний орчуулагчийн 1-р курсын оюутан А.Энэрэлт, Эрх зүйн 1-р курсын оюутан Б.Билгүүтэй нар шинээр элссэн оюутнуудыг төлөөлж тангараг өргөлөө. ЭЕШ-ын өндөр оноотой элсэгчдэд тэтгэлэгийн батламж гардуулж, Бизнесийн удирдлагын 1-р курсын оюутан Б.Энх-Амгалан шинэ элсэгдийг төлөөлж үг хэллээ. Мөн Ерөнхий захирал док.проф Кан Юу Ёль эрдмийн түлхүүрийг шинэээр элсэн орсон оюутны төлөөлөлд гардуулан өглөө.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд морин хуурийн тоглолт, таеквондрогийн үзүүлбэр, ахлах курсын оюутнуудыг ая дууны мэндчилгээ зэрэг урлаг, соёлын арга хэмжээнүүүд явагдлаа.