Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Чингис Хаан Судлалыг Монгол судлалын тэргүүлэх чиглэл болгоно”.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Чингис Хааны ертөнц ба Монгол судлал” нэрт олон улсын  хурал болов. Ерөнхийлөгч  хэлсэн үгэндээ “Чингис  Хаан Судлалыг Монгол судлалын тэргүүлэх чиглэл болгоно” гэж онцлон тэмдэглэв.

Тус хуралд ОУУБИС-ийн Чингис  Хаан Судлалын Хүрээлэнгийн захирал профессор Б.Сумьяабаатар “Чингис Хаан-Гурван Их оршил”-ын үзэлтэн гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлснийг төгсгөлийн хуралдаан дээр өндрөөр үнэлэв.