ОУУБИС-ийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн 2 дахь тэргүүнээр БНСУ-ын иргэн доктор И Сын Тэг томилогдлоо. 2022 оны 06-р сарын 21-ний өдөр хөрөнгө оруулагчдын зөвлөлийн 2 дахь тэргүүнийг томилох ёслолын ажиллагаа Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд боллоо. Шинээр томилогдсон доктор И Сын Тэгт Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат баяр хүргэж, цаашдийн ажилд нь амжилт хүслээ.
Мөн арга хэмжээний үеэр ОУУБИС-ийн 26 дахь төгсөлтийн баяр, БНСУ-ын иргэн Чой Ын Ми, ОУУБИС-ийн “Чингис хаан судлалын хүрээлэн”-ийн захирал, шинжлэх ухааны доктор Сумъяабаатар нарт “Хүндэт доктор” өргөмжлөл гардуулах ёслол боллоо.