Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ 4 сарын 1-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 12 жилийн Ерөнхий боловсролын сургуулийн “Эцэг, эхийн нээлттэй хаалганы өдөрлөг”-т зочилж “Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр сургалт хийлээ. Сургалтын үеэр хүүхдийн мэргэжил сонголт болон Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн талаар эцэг, эхчүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.