ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “WATERCOLOR CONTEST” уралдаан боллоо.

ОУУБИС-ийн Дизайны тэнхимээс ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд дүрслэх урлаг, дизайны боловсролыг дэмжих, усан будгаар бүтээл хийх, хүсэл сонирхолыг төрүүлэх, сургууль, тэнхимийг таниулах зорилгоор зохион байгуулсан “WATERCOLOR CONTEST” уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

      Тус “ЖИМСТЭЙ НАТЮРМОРТ” уралдаанд хот болон орон нутгийн ЕБС-ийн сурагчид идэвхтэй оролцож, усан будгийн бүтээлээ онлайн болон биет хэлбэрээр ирүүлсэн бөгөөд шилдэг уран бүтээлч сурагчдыг тодрууллаа. 

Шилдэг уран бүтээлч сурагчдыг танилцуулбал:

I байр. И.ХИШИГБАТ (Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБ-ын лаборатори 3-р сургууль, 12в ангийн сурагч)
II байр. С.ЦЭНД-АЮУШ (Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургууль, 11г ангийн сурагч)
III байр. Б.ИВЭЭЛТ-ОД (Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЕБ-ын лаборатори 1-р сургууль, 10а ангийн сурагч)
Тусгай байр. О.МӨНХЦЭЦЭГ (Нийслэлийн БЗД-ийн ЕБ-ын 87 дугаар сургууль, 12а ангийн сурагч) нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

                                     Нийт оролцсон сурагчиддаа сурлага, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.