Нийгмийн ажлын тэнхимийн төгсөгчдийн уулзалт, хэлэлцүүлэг амжилттай боллоо.

ОУУБИСын Нийгмийн ажлын тэнхимийн төгсөгчдийн уулзалт 2022 оны 04 дүгээр сарын 23 ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын “Суут ресорт”-д төв дээр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэнхим нь 2016 оноос хойш 6 дахь төгсөлт хийсэн юм.

    Уулзалт хэлэлцүүлэгт хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа үе үеийн бүх онуудын төгсөгчдийн төлөөлөл болсон  50 гаруй  төгсөгчид хүрэлцэн ирлээ. Хэлэлцүүлгээр  төгсөгчдийн зөвлөлийн зохион байгуулалт, хийгдэх ажлын төлөвлөгөө, ажлын байрны мэдээлэл, мэргэжлийн туршлага солилцох, тэнхимтэй хамтран ажиллах, оюутнуудын дунд төрөл бүрийн арга хэмжээ зохиох  зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон ажил хэрэгч уулзалт, арга хэмжээ боллоо.