ЕБС-ийн 700 гаруй сурагчдад мэргэжил сонголт, үерхэл, нөхөрлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, зөвлөгөө өглөө.

    ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, багш нар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 700 гаруй сурагчдад мэргэжил сонголт, үерхэл, нөхөрлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга, зөвлөгөө өгөх “Мэргэжил сурталчилах өдөрлөг”-ийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Оюутны алба, Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимтэй хамтран нийт 6 удаа зохион байгуулж, Их сургууль, Хууль зүйн сургууль, элсэлтийн хөтөлбөрүүдээ сурталчиллаа. 

      Өдөрлөг, арга хэмжээний үеэр сургуулийн танилцуулга, бэлэг дурсгалын зүйлсийг тарааж, сургалтын тоглолт, хөгжөөнт тоглоом, урлагийн номер үзүүлсэн нь багш, сурагчдын сэтгэлд нийцсэн, сонирхолтой арга хэмжээ болсон.