Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал цахимаар зохион байгуулагдлаа.
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Тогтвортой хөгжил – эрх зүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Хуралд БНСУ-ын АЖҮ-гийн их сургууль, ОХУ-ын Буриадын их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны судлаач, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, ОУУБИС, ДХИС, Шихихутуг их сургууль, Идэр их ургуулийн эрдэмтэн, судлаач нар оролцлоо.
Хурал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас зарласан “Тогтвортой хөгжлийн зорилго”-д тулгуурлан, улс орон бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж байгаа энэ цаг үед түүнд тулгамдаж буй асуудлыг нээн гаргаж, түүнийг даван туулах арга замыг эрэлхийлэх, улмаар эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал, судалж, туурвин буй бүтээлийг хэлэлцэх, тэдгээрийг түгээн дэлгэрүүлэх, санал солилцох, туршлагаа хуваалцах, мэдлэгээ тэлэхэд чиглэгдэж байгаа юм.
Цахим хурал нь шинжлэх ухааныг дээдлэн, ямар ч орны, ямарч эрдэмтэн судлаач нарын үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөр хоорондоо бие биеэ ойлгон хүндэтгэж, ойртон нягтрах индэр болж байгаагаараа онцлог бөгөөд үүгээрээ нэгэн үеийн түүхийг бүтээж байгаа нь таатай сайхан юм.
Хуралд БНСУ-ын АЖҮ их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор Чонь Гён Гинь (Jun, Gyung Gun), ОХУ-ын Дорж Банзаровын нэрэмжит Буриадын Их сургуулийн Хууль зүйн факультетын Эрүүгийн процесс, криминалистикийн тэнхимийн эрхлэгч доцент, хууль зүйн доктор, ОХУ-ын Буриад улсын гавьяат хуульч Хармаев Ю.В. мөн сургуулийн олон улсын эрх зүйн тэнхимийн доцент, хууль зүйн доктор Мадаев Е.О, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмар, ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор, рофессор Ч.Нямсүрэн, БНСУ-ын Ажү их сургуулийн Хууль зүйн сургуулийн судалгааны төвийн судлаач, оюуны өмчийн сургагч багш, докторант Ким Мин Уг (Kim, Minok)нар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 20 гаруй илтгэл ирснээс 15 илтгэлийг хэлэлцсэн юм. Олон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулснаар манай сургуулийн эрдэмтэн судлаач нарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна.