Гэр бүл сэтгэл судлалын тэнхимээс Төв аймгийн Угтаал суманд сургалт зохион байгууллаа.

2022 оны 3 сарын 25-ны  өдөр Төв аймгийн Угтаал сумын 12 жилийн Ерөнхий боловсролын сургуулийн “Эцэг, эхийн нээлттэй хаалганы өдөрлөг”-т  “Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” , “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт стресс менежмент” сэдвээр Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн  Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ сургалт хийлээ. Сургалтын үеэр ОУУБИС-ийн бакалавр, магистрын сургалтын талаар оролцогчдод танилцуулга хийж, сонирхсон асуултанд нь хариулт өглөө.