БМИҮЗ-ийн Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэх Комиссын 2021 оны 04 сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор ОУУБИС-ийн Сувилахуй, Англи хэлний орчуулагч мэргэжлийн хөтөлбөрүүдийг 5 жилийн хугацаатай магадлан итгэмжилсэн тухай Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг батламжилсан байна.
БМИҮЗ-ийн Ажлын албаны дарга О.Янжмаа Сувилахуй, Англи хэлний орчуулагч мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилсэн тухай шийдвэрийг танилцуулж, 2 хөтөлбөрийн Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг ОУУБИС-ийн ерөнхий захирал Чой Ги Хо-д гардуулан өглөө.
Хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн Сувилахуй, Англи хэлний тэнхмийн хамт олонд Сургуулийн захиргаа, нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсье.