Онлайн сургалтын хяналт-үнэлгээ

БШУЯ-ны Сайдын А/70 тоот тушаалаар Дээд боловсролын сургалтын байгууллагын цахим сургалтын үйл ажиллагаа, цахим сургалтын орчинд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажил 3 сарын 24-өөс 30-ны хооронд явагдлаа.
 
Онлайн сургалтын хяналт-шинжилгээний тайланг  үзүүлэлтийн дагуу  бичиж, холбогдох нотлох бичиг баримтын хамт БШУЯ-ны ажлын хэсэг рүү явуулсан. Манай сургууль дээр БШУЯ, ШУТИС, МОХ, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас төлөөлөл бүхий ажлын хэсгийн дараах чиглэлээр ажиллав. Ажлын хэсэг сургууль дээр ажиллах үед тэнхмийн эрхлэгч, алба хэлтэс, нэгжийн удирдлага онлайнаар оролцож, ажлын хэсгийн гишүүдийн асуултанд тодруулга өглөө.
  1. Онлайн сургалтыг зохион байгуулах эрхзүйн орчинг бүрдүүлсэн байдал
  2. Хэрэгжүүлж байгаа хөтөлбөр (бакалавр, магистр, доктор)
  3. и-контентийн сан бүрдүүлсэн байдал
  4. Онлайн сургалтын дэд бүтэц
  5. Онлайн сургалтанд бусад алба хэлтэс, нэгжийн оролцоо
  6. Онлайн сургалтын үед оюутанд чиглэсэн үйл ажиллагаа
  7. Онлайн сургалтын үед багш нарт чиглэсэн үйл ажиллагаа
  8. Онлайн хичээлийн стандарт
  9. Онлайн номын сан, номын сангийн дэд бүтэц
  10. Тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэсэн байдал
  11. Сургалт хэвийн горимд шилжиж үед сургууль оюутнуудад хичээлээ нөхөх ямар боломж олгохоор төлөвлөж байгаа тухай
  12. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой төрийн байгууллагаас хүсч байгаа дэмжлэг