ОУУБИС-ийн “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчийн баг 2 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд тус сургууль дээр болон цахимаар ажиллав.

Магадлан итгэмжлэлийн зохицуулагчаар мэргэжилтэн П.Оргилмаа, Шинжээчийн багийн ахлагч доктор, профессор Ж.Болдбаатар, шинжээчийн багийн гишүүдээр доктор, дэд профессор Г.Туяа, доктор, дэд профессор С.Болормаа ажиллаа.

Шинжээчийн баг ажиллахдаа журмын дагуу хийх уулзалтуудыг цахимаар зохион байгуулан Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж, тушаал шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримтлав.