Нийслэлийн 40-р сургуулийн сурагчид ОУУБИС-тай танилцлаа.

Нийслэлийн ЕБ-ийн 40-р сургуулийн “Сурагчийн өөрийн удирдлагын зөвлөл”-ийн 10-12 дугаар ангийн сурагчид 2022 оны 11 сарын 18-ны өдөр ОУУБИС-ийн сургалтын орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Сургалтын албаны дарга доктор Д. Болормаа ОУУБИС-ийн талаар сурагчдад дэлгэрэнгүй танилцуулга хийж, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө.

Сурагчидтай хийх уулзалтанд ОУУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга, доктор Yoon Jun Ho, Оюутны албаны дарга, доктор Kim Bong Choon нар оролцлоо. Сурагчид  “…Солонгос хүнтэй анх удаа нүүр тулан ярилцаж үзлээ.   Яг Солонгос кинон дээр гардаг шигээ хүмүүс юм байна ш дээ. Сургуулийнхаа үйл ажиллагаатай танилцуулсанд баярлалаа … ”  гэх  зэргээр чөлөөтэй,  дотно яриа өрнүүлсэн, найрсаг уур амьсгалд уулзалт болж өнгөрлөө. 

ОУУБИС-ийн Сургалтын алба