ОУУБИС-ийн 26 дахь төгсөлтийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол 2022 оны 06 сарын 21-ний өдөр Соёлын төв өргөөнд боллоо. 26 дахь төгсөлтөөр Солонгос хэл, Солонгос судлал, Солонгос хэлний багш, Англи хэл, Англи хэлний багш, Нийгмийн ажил, Социологи-Гэр бүл, Аялал жуулчлалын менежмент, Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага, Маркетинг, Эдийн засаг, Эрхзүй, Сувилахуй, Програм хангамж, Хувцас дизайн, График дизайн, Интерьер дизайн мэргэжлээр бакалаврын 278 төгсөгч, Гадаад хэл шинжлэл, Бизнесийн удирдлага, Гэр бүл судлал, Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй, Сувилахуй, Боловсрол судлал мэргэжлээр магистрын 101 төгсөгч диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.