2021-2022 оны “Оюутны лиг”-ийн нээлтийн арга хэмжээ 11 сард Олон Улсын стандартад нийцсэн Монголын анхны Мөсөн өргөө болох Steppe Arena боллоо. Их, дээд сургуулиуд өөрийн багийг ивээн тэтгэж дэмжихээс гадна пүүс компани, хувь хүмүүс ивээн тэтгэж “Оюунлаг тамирчин”-г нэмэгдүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийж эхлээд байгааг зохион байгуулагчид нь цохон тэмдэглэсэн байна.
Бүтэн жилийн туршид үргэлжлэн явагдах “Оюутны лиг”-ийн тэмцээнд ахлах багш М.Баярхүү дасгалжуулагчтай ОУУБИС-ийн “Улаанбаатарын унаганууд” эрэгтэй баг тоглож байгаа бөгөөд нийт 18 тоглолт хийхээс одоогийн байдлаар 3 тоглолт хийж 2 хожил, 1 хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна.