Дизайны тэнхимийн ахлах багш С.Мөнхбаатар IMWA буюу Олон улсын Усан будгийн Мастер зураачдын холбооны гишүүн боллоо.

ОУУБИС-ийн Дизайны тэнхимийн ахлах багш С.Мөнхбаатар INTERNATIONAL MASTERS OF WATERCOLOUR ASSOCIATION AND ALLIANCE буюу Олон улсын Усан будгийн Мастер зураачдын холбооны гишүүн боллоо. Тус холбоо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн усан будгийн мастер зураачдыг тусгай шалгуурын дагуу гишүүнээр элсүүлэн авдаг бөгөөд албан ёсны 85 гишүүнтэй юм.