“Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт чадавхжуулах сургалт боллоо.

2021 оны 11 сарын 30 ны өдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гүүд Нейборс ОУТББ-тай хамтран зохион байгуулсан “Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт чадавхжуулах сургалт боллоо. Уг сургалтад ОУУБИС-ийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ, тэнхимийн багш доктор, дэд профессор Ө.Байгаль, доктор, дэд профессор Х.Баавгай нар  хичээл заалаа. Сургалтад дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч, дүүрэг, хороодын нийгмийн ажилтнууд хамрагдлаа. Энэхүү сургалт нь хүчирхийллийн эрсдэлтэй гэр бүл, хүүхдийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, эрсдэлтэй гэр бүл, хосуудад бие биенээ ойлгож, хүндлэх, харилцаа хандлага, хүүхдийн эрхийг хэрхэн хангуулах, гэр бүлийн гишүүдийг хамтад нь сургалт явуулахад юун дээр анхаарах зэрэг сэдвийг хөндөж, хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаар онцлог боллоо.