ОУУБИС-ийн Төгсөлтийн дараах сургууль, Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх "Асуудал шийдэл" хамтарсан багийн тэмцээнийг дэмжин ажиллаа.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн 171 хорооны хамтарсан багуудын дунд зохион байгуулсан “Асуудал шийдэл” илтгэл, ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Ур чадварын уралдаанд нийслэлийн 9 дүүргийн хороодоос шалгарсан шилдэг хамтарсан багууд өрсөлдөж  тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрыг тус тус шалгаруулж, шилдэг таван илтгэлийг хэлэлцүүлжээ. Уг тэмцээний шилдэг илтгэгчийг ОУУБИС-ийн Гэр бүл судлалын магистрын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулахаар боллоо. Тэмцээний үеэр сургууль, хөтөлбөр сурталчлах арга хэмжээ явагдлаа.

Шилдэг илтгэл шалгаруулах хэсгийн тэмцээнд  Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Билгүүний бэлтгэсэн “Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал” илтгэл тэргүүн байранд, Хан-Уул дүүргийн 6-р хорооны нийгмийн ажилтан Ц.Энхсаруул “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, Багануур дүүргийн 2-р хорооны нийгмийн ажилтан Ш.Шүрэнцэцэгийн “Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал” илтгэлүүд удаах байруудад орсон байна.