ОУУБИС-ийн профессор багш нар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 сургууль дээр ажиллаж “Боловсрол судлал”-ын магистрын хөтөлбөрийг танилцуулж, элсэлт зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Гэр бүл, Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-эрдэнэ “Ковидын үе дэх ажлын байрны стрессийг даван туулах нь” сэдвээр ЕБС-ийн багш нарт лекц уншлаа. Тус арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан доктор Б.Туяа, Т.Мягмарсүрэн нартаа талархал илэрхийлье.
Магистр доктор, оюутны сургалтын алба