ОУУБИС-ийн ахиц дэвшлийн тайланд үнэлгээ хийх шинжээчийн баг ажиллаж байна.

ОУУБИС-ийн ахиц дэвшлийн тайланд хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн баг 2021 оны 11 сарын 04-ны өдөр сургууль дээр дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Ахлагч

  • Ц.Цацрал (Магадлан итгэмжлэл, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн)

Гишүүд:

  • Б.Соёлмаа (Дотоод аудит, байгууллагын чанарын баталгаажуулалт хариуцсан шинжээч)
  • Ц.Ёндонсамбуу (Үндэсний мэдээллийн төв, хэвлэл мэдээлэл, веб хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн)

Хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчид ажлын хуваарийн дагуу Сургалтын албаны дарга, доктор Б.Оюун-Эрдэнэ профессорын “Сургалтын байгууллагын ахиц дэвшлийн тайлангийн талаарх танилцуулга” сонсож, сургуулийн ахиц дэвшлийн тайлангийн холбогдох илрэл нотолгоотой танилцах ажлууд явагдаж байна.