Сургалтын тэтгэлэг олгох тухай

ОУУБИС-ийн ерөнхий захирлын тушаал гарлаа.

2021-2022 оны хичээлийн жилийн 1-р улирлын “Сургалтын тэтгэлэг олгох тухай” ОУУБИС-ийн Ерөнхий захирлын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/71 тоот тушаал гарлаа. Энэ тушаалаар 6 багц 21 төрлийн тэтгэлэг 100,132,500 төгрөгийг нийт 209 оюутанд олгов. Үүнд:

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын нэрэмжит
  • Ерөнхий захирлын нэрэмжит 
  • Халамжийн тэтгэлэг
  • ОУУБИС-ийн багш, ажилтны хүүхдэд олгох тэтгэлэг
  • 1-р курсийн оюутнуудад олгох тэтгэлэг
  • Байгууллага, хувь хүний нэрэмжит тэтгэлэг

ОУУБИС-иас  116 оюутанд 62,392,500 төгрөгийн, байгууллага, хувь хүнээс 93 оюутанд 37,740,000 төгрөгийн тэтгэлэг тус тус олгосон байна. Үүнээс 1-р курсийн 94 оюутан 48,546,000 төгрөгийн тэтгэлэг авч суралцахаар боллоо.

Сургууль, байгууллага, хувь хүмүүсийн тэтгэлэгт хамрагдсан нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.