Хувь хүний хөгжлийн сургалт

Шинэ элсэгчдэд зориулав.

Жил бүр уламжлал болгон Оюутны алба, Оюутны зөвлөл хамтран 1-р курсэд шинээр элссэн оюутнуудад зориулан “Хувь хүний хөгжлийн сургалт” зохион байгуулдаг. Энэ сургалтаар дамжуулан оюутнууд өөрийгөө таньж мэдэх, бусдыг ойлгох, ирээдүйгээ тодорхойлох зэрэгт суралцдаг. Бид халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах тул оюутнууд та бүхэн доорх хуваарийн дагуу сургалтандаа идэвхтэй оролцоно уу. 

Зорилго: Оюутан бүр өөрийн үнэ цэнийг мэдэх, хувь хүн болон төлөвшихөд, бусдыг сонсож ойлгох, эх орноо хайрлахад тус сургалтын зорилго оршино.

Агуулга: Хувь хүний хөгжлийн сургалт их дээд сургуульд элсэн орж буй оюутнуудад оюутны амьдралаар хэрхэн зөв үр дүнтэй амьдрах, суралцах, бусадтай мэндчилэх, зөв үг яриа, үйл хөдлөл хийх, бусдад туслах, үлгэр дуурайлал үзүүлэх, зан чанарын хувьд төлөвших, буруу зуршлаа засах, хамт олонтойгоо эвсэг байх зэрэг хувь хүн төлөвшлийн талаас заах сургалт юм.

Сургалт явагдах өдрүүд: 10 сарын 30, 11 сарын 06, 11 сарын 13, 11 сарын 20

Сургалтын цаг: 09:00-15:30

Сургалтын хөтөлбөр

Агуулга Хугацаа Хариуцах эзэн
1
Нээлт
09:00-09:10
Модератор
2
Ice breaking
09:10-09:30
Оюутны зөвлөл
3
Сургалт I “Хувийн өнгөний тест”
09:30-10:00
Оюутны зөвлөл (Намуундарь)
4
Лекц I “Манлайлал ”
10:00-10:40
Лектор
5
Ерөнхий захирлын мэндчилгээ
10:40-10:50
Ерөнхий захирал
6
Сургалт II “Хувь хүний баланс шалгах тоглоом”
10:50-11:20
Оюутны зөвлөл (Аюурзана)
7
Lunchtime
11:20-12:00
Оюутны цайны газар
8
“Багийн ажиллагаа ба өөрийгөө илэрхийлэх”
12:00-13:00
Оюутны зөвлөл (Хичээнгүй)
9
Завсарлагаа
13:00-13:10
Оюутны зөвлөл (Хичээнгүй)
10
Сургалт III "Хамтран ажиллахын сайн талыг мэдэх"
13:10-14:00
Багууд
12
Бэлдсэн даалгавраа үзүүлэх
14:30-15:30
Багууд
13
Хаалт
15:00-15:30
Модератор

Сургалтын хуваарь

10 сарын 30-ны өдрийн сургалт

Салбар Тэнхим Оюутны тоо
Хүмүүнлэг
Англи хэл
24
ХАА, Инженер
Компьютер, мэдээллийн технологи
77
Сувилахуй
Сувилахуй
31

11 сарын 06-ны өдрийн сургалт

Салбар Тэнхим Оюутны тоо
Эдийн засаг
Эдийн засаг
15
Хүмүүнлэг
Социологи-Гэр бүл
71
Хууль зүй
Эрх зүй
47

11 сарын 13-ны өдрийн сургалт

Салбар Тэнхим Оюутны тоо
ХАА, Инженер
Хөдөө аж ахуй
5
Эдийн засаг
Бизнесийн удирдлага
74
Хүмүүнлэг
Нийгмийн ажил
15
ХАА, Инженер
Дизайн
35

11 сарын 20-ны өдрийн сургалт

Салбар Тэнхим Оюутны тоо
Эдийн засаг
Аялал жуулчлалын менежмент
22
Хүмүүнлэг
Солонгос хэл, соёл
88
Хүмүүнлэг
Солонгос хэлний боловсрол
24