Хамтарсан онлайн сургалт, семинар амжилттай явагдлаа.

БНСУ-ын Их Сургуулиудын Оюутны Сайн Дурын  Нийгэмлэг болон Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Оюутны алба, Оюутны сайн дурын нийгмийн үйлчилгээний төв хамтран “Тогтвортой хөгжлийн зорилт ба хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал” сэдвээр 2021.07.20-07.29 өдрүүдэд хамтарсан онлайн сургалт, хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа. Онлайн семинарт БНСУ-ын Насарэ, Сэмён, Намсөүл, Ганвон, Гуанжү, Хуниг, Хангүг Вэгүго, Вонгуан зэрэг их сургуулиудын оюутнууд болон ОУУБИС-ын  Солонгос хэл, соёлын тэнхмийн дадлагажигч оюутнууд мөн оюутны сайн дурын клубын идэвхтэн гишүүд болох Нийгмийн ажил, Бизнес удирдлагын тэнхмийн оюутнууд оролцов. 

Сургалт хэлэлцүүлгийн хүрээнд оюутан залуучууд тогтвортой хөгжлийн зорилт ба уур амьсгалын өөрчлөлт, тулгамдсан асуудлын талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, цөлжилтөөс сэргийлж мод тарих, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудыг хүрээлэн буй орчны тулгамдсан асуудалд анхаарлыг нь хандуулах зорилгоор компанит ажил өрнүүлэх, уриалга дэвшүүлж видео бичлэг хийх зэрэг үйл ажиллагаа хийгдэж амжилттай явагдлаа.