"Интерьер дизайн", "Эрх зүй" бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдлээ.

Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн “Интерьер дизайн”, “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа.

2020-2021 оны хичээлийн жилд 5 бакалаврын хөтөлбөр магадлан итгэмжлэлд орсоноор одоогоор 4 хөтөлбөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн аваад байна. Ингэснээр 9 хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж, 3 хөтөлбөр урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгүүлээд байна.

Хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн Дизайн, Эрх зүйн тэнхимийн хамт олонд Сургуулийн захиргаа, нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсье.