ОУУБИС-ийн “Чингис Хаан Судлалын Хүрээлэн”-ийн эрдэмтэн судлаачид “Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан “Монголын нууц товчоо” судлал, эх хэл, түүх соёлтой холбогдох нэн чухаг бүтээлийн дээжсээс Үндэсний номын санд хандивласнаа өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Доктор, профессор Б.Сумьяабаатар, Төрийн шагналт, доктор, профессор Ц.Шагдарсүрэн, судлаач, багш П.Батчулуун нарт гүнээ талархаж байна.
Номын цагаан буян арван зүгтээ арвижин дэлгэрэх болтугай!