“Watercolor with Love” ОУ-ын анхдугаар фестивалын тэргүүн байр

ОХУ-д зохион байгуулагдаж буй “Watercolor with Love” Олон Улсын усан будгийн анхдугаар фестивалд 70 орны 700 гаруй зураач оролцсоноос ОУУБИС-ийн Дизайны тэнхимийн ахлах багш, Олон улсын усан будгийн холбооны мастер зураач С.Мөнхбаатарын  бүтээл тэргүүн байр эзэллээ.

Мөн С.Мөнхбаатар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар Алтан гадас одонгоор шагнагдлаа.