Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

Ахлах багш С.Мөнхбаатар Олон улсын усан будгийн үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

ОУУБИС-ийн Дизайны тэнхимийн ахлах багш, Олон улсын усан будгийн холбооны мастер зураач С.Мөнхбаатар Сингапур улсад анх удаа зохион байгуулж буй Олон улсын усан будгийн үзэсгэлэнгийн шалгаруулалтад “Анчин” бүтээлээрээ 3-р байрт орсон байна. Энэ шалгаруулалтад 60 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд шилдэг бүтээлүүдийн  үзэсгэлэн нь 2021 оны 8-р сарын 24-26-нд Сингапурт зохион байгуулагдах юм.

С.Мөнхбаатар “Анчин” усан будаг, цаас 38х56см

Мөн түүнчлэн багш С.Мөнхбаатар Олон улсын усан будгийн бүтээлийн уралдаанд шүүгчээр ажиллаж байна.