ОУУБИС “Бусдад туслах” сарын аян.

Энэ удаагийн уриалга маань “SANTA CHALLENGE” байсан бөгөөд төлөвлөсөн ёсоор БЗД-т үйл хүүхэд рүү хандсан ажиллагаа явуулдаг Цагаан давааны хогийн цэг дээр үйлчилдэг “Баясгалан” хүүхдийн асрамжийн төв, “Монгол Холт” хүүхдийн өдөр өнжүүлэх төв, БЗД-ийн “Насан туршийн боловсролын төв”-ийн хүүхдүүдэд нэг өдрийн баяр хөөр, инээд болон Оюутны зөвлөлийн бэлдсэн хөтөлбөрийг хүргэсэн.

2021.12.01-нд сарын аяны нээлт хийснээс хойш 12 сарын 23-ны өдөр хүртэл нийт 13 тэнхимээс нийт 180 бэлэг өгсөн бөгөөд хандивын хайрцагнаас 699,000 төгрөг цугласан.

Аяны хүрээнд дээрх 3 төвөөс гадна 2 өрхийн 8 хүүхдэд багш, ажилтнаас цугласан хувцас, материал, бэлгийг өгсөн. Энэхүү аянд Оюутны зөвлөлийн гишүүд хариуцан ажилласан.