Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн захиалгаар Дотоод хэргийн их сургуулиас их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын дунд зохион байгуулсан “Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил-2021” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ДХИС, ҮБХИС, ИЗИС, ОУУБИС зэрэг сургуулиудын оюутнууд нийт 22 илтгэл хэлэлцүүлснээс ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимийн 4 дүгээр курсийн оюутан Э.Оргилоогийн “Хууль бусаар мод, байгалийн ургамал бэлтгэх гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэх эрх зүйн тулгарч буй зарим асуудал” сэдэвт илтгэл “ШИЛДЭГ 6” илтгэлд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шалгнууллаа.
ОУУБИС-ийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, эрдэм шинжилгээний хуралд бусдыгаа манлайлан амжилттай оролцсон 4 дүгээр курсийн оюутан Э.Оргилоодоо болон удирдагч багш тэнхимийн дэд профессор, доктор М.Эрдэнэбаяр нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
Эх сурвалж: uia.gov.mn /Монгол Улсын Дотоод Хэргийн Их Сургууль/