“Уг өдөрлөг нь аялал жуулчлалын менежмент мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, хээрийн танилцах болон мэргэшүүлэх дадлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрэх, сургууль тэнхимийн хүрээнд аялал жуулчлалын менежмент мэргэжлийн онцлогийг сурталчлан таниулах зорилготой явагдсан бөгөөд өдөрлөгийн хүрээнд:
- Аялалын төрөл, тоног хэрэгсэлийн танилцуулга үзүүлбэр
- Монгол орны 21 аймгийн голлох үзмэрүүдийн танилцуулга
- Аялалын хоол үйлчилгээ-Катеринг
- “Rethinking Tourism-Байгальд ул мөргүй аялцгаая” хог хаягдлын менежмент үзэсгэлэн
- Танан цагаан өргөө, Монгол уламжлалт тоглоом наадгай, эх түүх, дэвжих төрийн дээл, тэнгэрийн идээ, морьтон соёл, их ав, нүүдэлчин соёл зэрэг сэдэвт үзэсгэлэнгүүд
- Хээрийн танилцах дадлагын тайлан-Фото зургийн үзэсгэлэн
- “Монгол орноо хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээн
- ЕБС-ийн 11, 12-р ангийн сурагчдыг урьж сургууль, мэргэжилээ танилцуулах арга хэмжээ
- Аялал жуулчлалын салбар-Цаашдын чиг хандлага-Уулзалт ярилцлага
- Мэргэшүүлэх дадлагын тайлан хамгаалалт
- Бид аялалынхан-Спорт өдөрлөг
- Дээлтэй Монгол зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.