Хууль зүйн сургуулийн оюутнууд “Үндэсний төв музей”-гээр зочиллоо.

Хууль зүйн сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор М.Эрдэнэбаяр тэнхимийн 3 дугаар курсын оюутнуудын хамт “Дэлхийн шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Төр эрх зүйн түүх”, “Эрүүгийн процессын эрх зүй”, “Экологийн эрх зүй”, “Үндсэн хуулийн эрх зүй” хичээлүүдээр олж авсан мэдлэгээ бататгах хүрээнд “Үндэсний төв музей”-гээр зочиллоо.