Англи хэлний тэнхим болон тус академийн хамтын ажиллагааны хүрээнд ОУУБИС-ийн англи хэлний тэнхимийн оюутан суралцагчдын ярих, сонсох, манлайлах чадварыг хөгжүүлэх зорилгоор суралцагчид илтгэлд ямар зохион байгуулалтаар, хэрхэн яаж оролцох талаарх үзүүлэн сургалтыг Тоастмастерс клубын ерөнхийлөгч Б. Энхтуул багийнханы хамт ирж бодитоор зааж үзүүллээ.