Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт оролцож судалгааны үр дүнг хэлэлцүүлэв.

Хууль зүйн сургуулийн ахлах багш, Хууль зүйн доктор О.Амарсанаа Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар “Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”-г хийж гүйцэтгэв.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгэм хамгаалаллын яам хамтран зохион байгуулж Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Гадаад хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Улсын бүртгэлийн газар, Нотариат, Өмгөөллийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, судалгааг танилцуулах хэлэлцүүлэгт оролцож судалгааны үр дүнг хэлэлцүүлэв.

Дээрх хэлэлцүүлэг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, судалгааг танилцуулах цуврал хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хууль Монгол Улсын Их Хурлаар батлагдан гарах хүртэл үргэлжлүүлэн судалгааны үр дүнг хэлэлцүүлнэ.