Арга хэмжээнд Хууль зүйн сургуулийн захирал, Эрх зүйн тэнхимийн багш нар, магистр, оюутнууд 30 орчим хүн оролцсон ба тус их сургууль, сургалтын орчин, анги танхимуудтай танилцуулж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, тэтгэлэг, бусад асуудлаар харилцан мэдээлэл солилцсон. Мөн анги хариуцсан багш нар (ангийн дарга)-ыг томилсноор оюутнууд багштайгаа илүү ойр байж, сургалтын үйл ажиллагаандаа улам идэвхитэй оролцох боломжтой боллоо.