Бизнес удирдлагын тэнхим шинэ оюутнаа хүлээн авч уулзлаа.

COVID 19 цар тахлын улмаас ОУУБИС-ийн “IUU хамтдаа” өдөрлөг энэ жил зохион байгуулагдахгүй хойшилсонтой холбоотой Бизнес удирдлагын тэнхим Бизнесийн удирдлага, Санхүү, Маркетинг, Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр шинээр элссэн оюутнуудаа хүлээн авах, сургуультай танилцуулах арга хэмжээ 2021.10.20-ны өдөр боллоо.

Шинэ оюутныг хүлээн авах арга хэмжээд Бизнес удирдлагын тэнхимийн нийт профессор багш нар, шинэ элсэгчид хамрагдаж, шинээр элсэгчдэд ОУУБИС болон Бизнес удирдлагын тэнхимийн танилцуулга, сургалтын бодлого чиглэл, оюутанд чиглэсэн үйлчилгээ, гадаад харилцаа, солилцооны хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийгдлээ. Шинэ элсэгчдийн сурах эрмэлзэлийг төрүүлэх, сургууль, тэнхим, мэргэжлээрээ бахархах, мэргэжлийн үнэ цэнээ мэдрэхэд чиглэсэн арга хэмжээ болсон хэмээн үзэж байна.