18 дахь удаагийн “Ханъгыл их наадам”-ын үеэр Профессор багш нарт зориулсан лекц, Сэжон Хагдан сургалтын төвийн суралцагчид, ОУУБИС-ийн оюутнуудын дунд Солонгос ярианы тэмцээн, Солонгос дууны тэмцээн, Зохион бичлэгийн уралдаан зэрэг арга хэмжээнүүд боллоо. Уг арга хэмжээг ОУУБИС-ийн дэргэдэх Улаанбаатар 1, Сэжон Хагдан сургалтын төв, Солонгос хэл, Соёлын тэнхим, Солонгос хэлний боловсролын тэнхим хамтран зохион байгууллаа.