“Номын баяр” өдөрлөг

Оюутнуудыг сургуулийн номын сантай танилцуулах, номонд дуртай болгох, ном унших хүсэл сонирхлыг нь төрүүлэх, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах, сурах идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор ОУУБИС-ийн Номын сангаас 2021-2022 оны хичээлийн жилийн “Номын баяр” өдөрлөгийг 10 сарын 18-аас 11 сарын 15- ны хооронд зохион байгуулахаар боллоо. Өдөрлөгийн үеэр шинээр элссэн оюутнуудад номын санг танилцуулах, номын сангийн програмаас ном хайх, цахим ном унших талаар дэлгэрэнгүй зөвөлгөө өгөх болно. “Номын баяр” өдөрлөгт бүрэлдэхүүн сургууль, салбар тэнхимүүд оюутнуудаа идэвхтэй оролцуулахыг уриалж байна.