Шүүхийн мэтгэлцээний тэмцээний шүүгчээр Монгол Улсын тэргүүн түшээ Сүхбаатар Дүүргийн шүүгч асан Ш.Төгсгэрэл (Арбитрын эрх зүй), 2015 оны төгсөгч, хуульч, өмгөөлөгч С.Энхбат (Иргэний эрх зүй), 2018 оны төгсөгч, өмгөөлөгч Г.Өсөхбат (Захиргааны эрх зүй), Дотоод Хэргийн Их сургуулийн багш, дэд профессор, доктор Бат-Очир (Эрүүгийн эрх зүй) нар тус тус ажиллав.
Тэмцээний гол зорилго нь оюутны идэвхи оролцоог нэмэгдүүлэх, онолын мэдлэгийг бататган мэтгэлцэх, багаар ажиллах ур чадварыг сайжруулах, оюутнуудын дунд хамт олонч, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх байсан ба 09:00-15:00 цагийн хооронд явагдав.