“Номын баяр”-ын өдөрлөг явуулах ажлын хөтөлбөр 

Сургуулийн номын сангаас 2022-2023 оны хичээлийн жилийн “Номын баяр” тэмдэглэн явуулах ажлын хөтөлбөрийг 10 сарын 10-наас 11  сарын 10- ны хооронд явуулахаар гаргалаа.

Зорилго: Оюутнуудыг номын сантай танилцуулах, номд дуртай болгох, ном унших хүсэл сонирхлыг нь төрүүлэх, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах, сурах идэвх санаачилгыг өрнүүлэхэд оршино.

Өдөрлөгийн үйл ажиллагааны нээлт: 2022 оны 10 сарын 10-ны 11,40 цагт Б байрны үүдний танхимд болно.  

  • Өдөрлөгийг нээж : Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор профессор А.Хандмаа үг хэлнэ.
  • Номын сангийн дарга өдөрлөгийн талаар товч танилцуулна.
  1. Номын сангийн танилцуулга ба нээлттэй өдөрлөг хийх, Номын сангийн орчин, үйлчилгээнд ашиглаж буй программ, цахимаар яаж номоо хайж олох талаар 1-р курсийн оюутнуудад сургалт сурталчилгаа, үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулах хичээл хийнэ.

Номын сантай танилцах тэнхимийн хуваарь : Тэнхимүүд 1-р курсийн оюутнуудаа энэ хуваарийн дагуу явуулна.

  1. Бизнес удирдлага – 10 сарын 10-ны 1400 – 1700  хүртэл
  2. Эдийн засаг – 10 сарын 12-ны 1400 -1700
  3. Аялал жуулчлал – 10 сарын 13-ны 1530-1700
  4. Сувилахуй – 10 сарын 14-ны 1400 -1700
  5. Дизайн – 10 сарын 14-ны 1400 -1700
  6. КМТТэнхим – 10 сарын 17 -ны 1630 -1700
  7. Социологи Гэр бүл судлал- 10 сарын 17-ны 1530 -1700
  8. -Нийгмийн ажил – 10 сарын 18-ны 14- 1630
  9. Англи хэл – 10 сарын 18-ны 1400– 1630
  10. Солонгос хэл, боловсрол -10 сарын 19-ны 1430-1630
  11. Солонгос хэл Соёлын тэнхим  – 10 сарын 19-ны 1430-1630
  12. Эрхзүй – 10 сарын 20-ны 1430-1700
  13. ХАА – 10 сарын 20-ны 1430-1700                                                                                   
 
  1. “Найргийн гэгээ 2022” наадам: –ыг зохион байгуулж явуулна.
  • Хамрах хүрээ: Сонирхсон I-IY ангийн оюутан залуус хамрагдах боломжтой.
  • “Найргийн гэгээ 2022” наадмын бүртгэл:10-17-ноос 11-08 хүртэл бүртгэнэ. Оролцох оюутнууд ЭШСТөвд 103,104 тоотод бүртгүүлж бичсэн материалаа анги, овог, нэр, утсаа бичиж хураалгана.
  • Төрөл: Шүлэг, өгүүллэг бичих /Өөрийн зохиосон шүлэг яруу найргаар уралдах/
  • Уран уншлага /Хүний зохиосон шүлэг яруу найргийг уран яруугаар унших/
  • Наадмын үе шат: Яруу найраг, богино өгүүллэг, Уран уншлага

“Найргийн гэгээ 2022” наадам: Шалгарсан бүтээлүүдээр 2022 оны 11 сарын 11-нд А-гийн 501 их танхимд 15,30-д наадмаа хийнэ. Үүнд: Шалгарсан шүлэг, өгүүллэгийг уншиж шагналт байр тодруулах, мөн уран уншлага зохиогчийн шүлэг яруу найргийг уран яруугаар унших юм/

Шагналт байр:          1-р байр 70 000 х 3 = 210000 ном өргөмжлөл

                                    2-р байр 50 000 x 3 = 150000 ном өргөмжлөл

                                    3-р байр 30 000 x 3 = 90000  ном өргөмжлөл

  1. Багшийн хөгжил, эрдэм шинжилгээний төвийн дарга Шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Т.Намжил “Залуус, залуу гэр бүлд тулгамдсан асуудал” сэдвээр лекц уншина.2022-10 сарын 11-ны 14 цагт Б байрны 203 тоотод болно. Энд багшийн номын үзэсгэлэн худалдаа гарна.
  2. Багш, судлаач нарт зориулан Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албанаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар иргэд, олон нийтэд зориулан танин мэдэхүйн агуулгаар баяжуулан нийтэлсэн 10 боть номыг өөрийн сургуулийн номын сандаа үнэ төлбөргүйгээр авчран та бүхний сонорыг мялааж үзэсгэлэн гаргана.
  3. Номын захиалгын хугацааг 2022 оны 10 сарын 3-наас 11 сарын 3 хүртэл 1 сарын хугацаагаар зарлаж байна. Мэргэжлийн тэнхимүүд энэ хугацаанд номын дэлгүүрүүдээр явж номоо судлан Аз хур, Интерном 2 дэлгүүрийн нэхэмжлэлийг нэгтгэж авах учир номынхоо нэрсийг номын санд энэ хугацаанд өгөх юм.

Жич: 1. Хуваарийн дагуу энэ өдрүүдэд шинээр элссэн оюутнуудаа хугацаанд нь явуулж номын сантай танилцуулах

  1. “Найргийн гэгээ 2022” наадамд Сургууль, тэнхимүүд оюутнуудаа идэвхтэй оролцуулж бэлдүүлэх
  2. Шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Т.Намжил багшийн “Залуус, залуу гэр бүлд тулгамдсан асуудал” сэдэвт лекцэд багш, оюутнуудаа өргөнөөр оролцуулна уу.

                                                                                      ОУУБИС-ийн номын сан