Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Аялал жуулчлалын улсын олимпиад” нь дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагатай уялдуулж, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оновчтой шийдэл гаргахад чиглэгддэг билээ.
Энэ удаагийн олимпиадад 11 сургуулийн 15 баг оролцсон бөгөөд:
- “Cesim service” бизнесийн загварчлалын цахим тэмцээн
- “Центавр” танин мэдэхүйн тэмцээн
- “Grand Tour” спорт явган аяллын тэмцээн
- “Rethinking tourism-Монголын аялал жуулчлал” оюутны эрдэм шинжилгээний бага хурал
- “Rethinking tourism-Монголын аялал жуулчлал” аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн гэсэн үндсэн таван төрлөөр 2022 оны 9 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.