Deprecated: Elementor\Scheme_Typography is deprecated since version 2.8.0! Use Elementor\Core\Schemes\Typography instead. in /home/ubedumn/public_html/wp-includes/functions.php on line 5515

27 дахь төгсөлтийн баяр боллоо.

ОУУБИС-ийн 27 дахь төгсөлтийн баяр 2023 оны 06 сарын 13-нд боллоо. Энэ жил 215 бакалавр, магистр, доктор оюутан төгслөө.
 
🟠 Төгсөлтийн баярын арга хэмжээнд ОУУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга И Сын Тэг тэргүүтэй БНСУ-аас зочид төлөөлөгчид ирж оролцоо. Төгсөлтийн баярт БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ким Жун Гү, АНУ-ын Underwood сургуулийн захирал Richard Yoon болон Удирдах зөвлөлийн дарга, захирал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
 
🔵 Англи хэлний орчуулагч мэргэжлээр Б.Марал, Б.Анужин нар, Сувилахуйн мэргэжлээр Ц.Анударь онцлох дипломтой төгслөө. Сурлага, урлаг, спорт, шилдэг судлаач оюутан, нийгмийн үйлчилгээний төрлөөр шилдэг төгсөгчид удирдах зөвлөлийн нэрэмжит, ерөнхий захирлын нэрэмжит, Солонгосын худалдааны танхимын нэрэмжит, Солонгосын “Хайрын будаа” ТББ-ын нэрэмжит шагналаар шагнагдлаа.
 
🔴Энэ жилийн төгсөлтийн бас нэг онцлог нь бизнесийн удирдлага, гэр бүл судлалын магистрын 1+1 хөтөлбөрөөр 8 магистрант төгссөн явдал юм.
 
👏 Нийт төгсөгчдөдөө цаашдын ажилд нь амжилт хүсье