"АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН АМЬДРАЛД ОРОЛЦОХ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО.
ОУУБИС-ийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим нь жил бүр “21-зууны Монгол гэр бүл” ЭШБХ зохион байгуулж ирсэн билээ. Тухайн хурлын хүрээнд жил бүр онцлог сэдвийг тухайлан хэлэлцдэг билээ. 2022 оны ээлжит хурал “АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН АМЬДРАЛД ОРОЛЦОХ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ” сэдвээр 6 сарын 5 ны өдөр ОУУБИС-ийн В-203 тоотод боллоо. Ахмад настнуудын хөгжил, оролцоог хангахад эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулж, ахмадуудын талаар хийгдсэн судалгаа, шижилгээний бүтээлүүдийг хэлэлцэж, мэдлэг, туршлагаа хуваалцсанаараа ихээхэн онцлог үр дүнтэй байлаа.
Дэлхийн улс орнуудын анхаарлын төвд буй ахмад настны асуудал, тэр дундаа ахмадуудын нийгмийн оролцоог хангах, оролцооны ээлтэй орчинг бүрдүүлэхийн тулд шинжлэх ухааны онол, аргазүйд тулгуурласан судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг хөхиүлэн дэмжих, үр дүнг олон нийтэд танилцуулах нь тус хурлын ач холбогдол юм.
Тус хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС, МУБИС, АШУҮИС болон ОУУБИС-ийн эрдэмтэн багш, оюутан судлаачдаас гадна ХНХЯ-ны харъяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон Төв аймгийн баялаг бүтээгчдийн холбоо зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд 10 илтгэгч өөрийн судалгааны бүтээлийг танилцуулснаас
Тэргүүн байранд: У. Номин-Эрдэнэ /АШУҮИС, НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим, магистрант/
“Гэр бүл дэх ахмад настан ба тэдний ач зээгийн харилцаанд нийгмийн сүлжээний үзүүлэх нөлөө”
Дэд байранд: Э.Чулуунцэцэг /МУБИС-ийн нхус-ийн нийгмийн ухааны тэнхимийн багш
“Төрөөс ахмадын талаар баримталж буй бодлого, зохицуулалт уламжлал шинэчлэл”
Гутгаар байранд: Г. Нямхүү /ОУУБИС, Гэр бүл сэтгэл судлалын тэнхим, магистрант/
“Ахмад настны нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх арга зам” нар тус тус шалгарсан бөгөөд тус хуралд ирсэн бүх илтгэлүүдийг эмхтгэн хэвлүүлж, олон нийтэд хүргэх юм.
