Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бид аялал жуулчлалын менежментийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын үйлчилгээний болон мэргэшүүлэх дадлагыг тус компанийн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудад удирдамжийн дагуу үр дүнтэй хийлгэх, оюутнуудыг ажлын байранд дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар, дадал олгох, мэргэшүүлэх, цаашлаад ажлын байранд зуучлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр боллоо.
Түүнчлэн оюутнуудыг дадлага эхлэхээс өмнө тус компанийн харьяа “Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль”-ийн түргэвчилсэн сургалтад үнэ төлбөргүй хамруулж, практик ур чадварыг эзэмшүүлж, дадлагажуулахаар болсон нь суралцагчдад мэргэжлийн ур чадвар, дадал эзэмших, мэргэжлийн чиг баримжаатай болоход ихээхэн хувь нэмэр болно гэж бид үзэж байна.