ОУУБИС-ийн Дизайны тэнхимийн ахлах багш, МУЭ-ийн шагналт зураач С.Мөнхбаатар Турк улсын Измир хотод Олон улсын усан будгийн холбооны 10 жилийн ойд зориулан зохиогдсон 7 дахь удаагийн “АЛТАН БИЙР” фестивальд амжилттай оролцож Монгол хүний оюун сэтгэлгээ, мэдрэмж, ур чадварыг дэлхийн түвшинд илэрхийлэн тэргүүн байр буюу “АЛТАН БИЙР”-ийн эзнээр тодорлоо.