ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад нийгмийн ажил мэргэжилийн онцлог давуу талуудыг танилцууллаа.

Нийгмийн ажлын тэнхимээс  мэргэжил сурталчлах үйл ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 13 сургуулиуд дээр очиж ажиллан Нийгмийн ажлын мэргэжилээ сурталчиллаа. Эдгээр сургуулиудаас манай сургууль болгон нийгмийн ажлын мэргэжилийг сонирхож буй 51 сурагчдыг сургууль дээрээ урин авч ирж уулзалт ярилцлага зохион байгууллаа. 

Үйл ажиллагааны зорилго нь: Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад нийгмийн ажил мэргэжилийн онцлог давуу талыг мэдрүүлэх, сургуулийн талаарх эерэг ойлголтыг нэмэгдүүлэхэд оршиж байсан.

Уулзалтын төгсгөлд хүүхэд бүрийн сэтгэгдэл өндөр, сургууль нийгмийн ажлын талаарх мэдээллээ бусад найз нөхөдтэйгээ хуваалцах урам зориг дүүрэн болсон байна.