ОУББИС-ийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн урилгаар Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор, Гэр бүлийн халамжийн нийгэмлэгийн дарга доктор Jaehoon Jeong ирж ажиллалаа. Тэрээр 2023 оны 04 сарын 27-ны өдөр 10.00 цагаас гэр бүл судлалын магистрын оюутнуудад, орой 16.00 цагаас Сэтгэл судлал, Социологи-гэр бүл судлал мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудад “БНСУ-ын гэр бүл-нийгмийн халамжийн бодлогын туршлага, сургамж”, “Гэр бүлийн бодлогын судалгаа” сэдвээр лекц сургалтыг хийлээ. Мөн 28-ны өдөр багш нарын дотоод семинарт оролцож, ЭШХ-д илтгэл хэлэлцүүллээ.