2022 оны 5 дугаар сарын 09, 13-ний өдрүүдэд оюутан залуусын эзэмшиж буй мэргэжлийн сонирхлыг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, мэдээллийн технологийн мэргэжлийг сурталчлах үүднээс Компьютер мэдээллийн технологийн тэнхимээс “Мэдээллийн технологийн долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд:
- Програм хангамжийн бүтээлийн уралдаан
- Програм хангамжийн олимпиад
- И-спортын тэмцээн
- Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэгт шалгаруулалт
- Салбарын тэргүүлэх технологийн компанийн шилдэг мэргэжилтнүүдийг оролцуулсан “Software Tech 2022” форумыг “гарааны бизнес болон дэлхийн технологийн компанид ажиллах боломж” сэдвийн хүрээнд зохион тус тус зохион байгуулагдана.
ОУУБИС –ийн Компьютер мэдээллийн технологийн тэнхим.