Тус өдөрлөгийн хүрээнд үндэсний бичгийн тэмцээн, богино өгүүллэгийн уран уншлагын “Утгын чимэг” наадам (2 шаттай), шагайн цуваа харвааны тэмцээн, оньсон болон хөлөгт тоглоомын наадмыг тус тус зохион байгуулж, төрөл тус бүрээр 7 байр ( 1-р байр-1, 2,3-р байр тус бүр-2, Тусгай байр-2)-ыг шалгаруулан шагнав.
Үндэсний бичгийн тэмцээний:
- Тэргүүн байрыг график дизайны 3-р ангийн оюутанг Ц.Ануужин
- Дэд байрыг эдийн засгийн 1-р ангийн оюутан Э.Мичидмаа, Энхзаяа нар
- Гутгаар байрыг эрхзүйн 1-р ангийн оюутан Б.Мишээлт-Од, нягтлан бодох бүртгэлийн 1-р ангийн Б.Энэрэлт-Од нар
- Тусгай байрыг нягтлан бодох бүртгэлийн 1-р ангийн оюутан Б.Адьяасүрэн, солонгос хэлний орчуулагчийн 4-р ангийн М.Энхмэнд нар
Богино өгүүллэгийн уран уншлагын “Утгын чимэг” тэмцээний
- Тэргүүн байрыг англи хэлний багшийн 1-р ангийн оюутан Б.Пүрэвзаяа
- Дэд байрыг олон улс, орон судлалын 2-р ангийн оюутан Г.Амаржаргал, солонгос хэлний орчуулагчийн 4-р ангийн оюутан Отгонсувд нар
- Гутгаар байрыг солонгос хэлний орчуулагчийн 1-р ангийн оюутан О.Анар, маркетингийн 2-р ангийн Ө.Болорцэцэг нар
- Тусгай байрыг англи хэлний багшийн 1-р ангийн Ирмүүнтөгөлдөр, солонгос хэлний орчуулагчийн 4-р ангийн оюутан Г.Эрдэнэцэцэг нар
Шагайн цуваа харвааны тэмцээний
- Тэргүүн байрыг оюутан Өсөхбаяр
- Дэд байрыг эрхзүйн 2-р ангийн оюутан Б.Төгөлдөр, Дагвадорж нар
- Гутгаар байрыг оюутан Өгөөдэй, Мөнхбаяр нар
- Тусгай байрыг санхүүгийн 1-р ангийн оюутан Б.Алтангэрэл, Баасансүрэн нар
Оньсон тоглоомын тэмцээний
- Тэргүүн байрыг эрхзүй-2 ангийн оюутан Б.Нямсүрэн
- Дэд байрыг М.Уранзаяа (BA21d301), Т.Болор-Эрдэнэ (BA21d526) нар
- Гутгаар байрыг Х.Өлзийбаатар (SE21d043), Ц.Мишээл (ID21d003) нар
- Тусгай байрыг Ж.Үлэмж (EC17d027), Баасансүрэн (BA18d220) нар тус тус эзлэв.
Тэмцээнд идэвхтэй оролцсон болон байр эзэлсэн оюутнууддаа баяр хүргэе.